УЛС ТӨР

МАН-ын бүлэг долоо дахь өдрөө ЗӨВШИЛЦӨНӨ

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар зургаан өдөр дараалан хуралдсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Тиймээс өнөөдөр бүлгийн хуралдаанаа дахин үргэлжлүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн.

Эрх баригч намбн бүлэг Ерөнхийлөгчийн орууж ирсэн саналуудаас сонгуулийн холимог тогтолцоог хүлээн зөвөөшрөх эсэх асуудлаар нэгдсэн байрьт хүрч чадахгүй байна. Холимог тогтолцоог Н.Энхболд, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Д.Оюунхорол нарын гишүүд дэмжиж байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-11 10:27

Amoxicillin Cats Side Effects [url=http://cheapciali.com]cialis[/url] Orlistat Achat Ligne Feline Amoxicillin Drops Buy Wellbutrin Overnight Shipping

Холбоотой мэдээ

Back to top button