УЛС ТӨР

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулан хийж болохгүй

-ЗАРЧМЫН БАЙР СУУРИН ДЭЭРЭЭ ҮНДЭСЛЭН 18 САНАЛЫГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЖ БАЙНА-

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.08.19/ албан ёсны мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат,

“Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг нь олгоё, УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах зохицуулалт хийе гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү зарчмын байр суурин дээр үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороонд 18 санал хүргүүлж байна. Мөн зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан үр дүн, эцсийн хувилбар дээр тулгуурлан бид өөрсдийн тавьж буй дөрвөн заалтыг хасах саналтай байгаа.

Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулан хийж болохгүй. Хүргүүлж буй 18 зүйл заалтаас зарим саналыг танилцуулъя. 

-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 2020 ОНЫ СОНГУУЛЬД ЗОРИУЛАН ХИЙЖ БОЛОХГҮЙ-

Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой. Ингэхдээ УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана. Энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр хийж болох юм. 

Мөн Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ний 60 хувиас илүүгүй байна. Хоёрдугаарт, төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно гэж оруулах нь зүйтэй гэж харж байгаа. 

Баялгийг ард түмэнд шудрага хүртээх асуудалд АН санал нэгтэй байгаа.   

Тиймээс баялгийг үндэсний аюулгүй байдлыг бататгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, иргэн бүрт шудрага хүртээх зарчмаар Баялгийн сан байгуулж ажиллана. Сан нь төрийн бус байгууллага байна гэж зааж оруулж ирсэн. 
УИХ-ыг бүрдүүлдэг сонгуулийн тогтолцоо холимог байх ёстой гэдэг байр сууриа бид удаа дараа илэрхийлсэн” гэлээ. 

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button