Л.Жавзмаа: Өнөөдрийн шүүх дээр хүүгийн маань нэг өмгөөлөгч ирсэнгүй

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хохирогч Б.Содномдаржаагийн ээж сэтгүүлчдэд дараах тайлбарыг хийлээ.
"Б.Хурцын гэх тодотголтой шүүх хурал дээр зургаа дахь хоног дээрээ ирлээ. Хэдий тийм тодотголтой ч эрүүдэн шүүлтийг дээд хэмжээгээр хийсэн олон хүмүүс энэ шүүхээр шүүгдэж байна. Яагаад зүгээр байсан хүнийг эрүүдэж, өөрсдийнхөө зөв болгох гэж олон жил явж байгааг үнэхээр гайхаж, эмзэглэж байна.
Түрүүчийн шүүх буруу шүүсэн. Ард түмэн, сэтгүүлчид та нар мэдэж байгаа. Төв аймгийн шүүх дээр, буруутай этгээдийг илрүүлнэ гэж итгэж байна. Харьцангуй залуу шүүгчид бий, хонгилын шүүгчид үнэхээр буруу байсан, гомдож байна. Өнөөдөр нэлээд үндэслэлтэйгээр, удаан хугацаагаар шүүж байх шиг байна.
Б.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч бие нь муу учир Солонгос явсан гэдэг сурагтай байна. Урьдны шүүх хурал дээр байсан боловч, нэг завсарлаад ортол н.Буянбилэг өмгөөлөгч байхгүй болсон байсан” гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Antibiotics Cipro Side Effects Mertropoltartatewithoutperscription Cheap Tadalista [url=http://cialibuy.com]Cialis[/url] Best Prices For 60