10 настай ач охиноо хүчиндсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ
Шүүхээс хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оноосон байна.
Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн хооронд иргэн М.Т нь 10 настай ач охиноо эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-д 12 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин хохирогчид “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуульд заасны дагуу түр хамгаалах байранд байлгаж, биечилсэн хамгаалтад авсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9-10 udriin TURSH 10- H A N nastai nyalhasiig HYCHINDEJ baihad etseg-eh n' HAANA baij,4 nyd n' HAASHAA harj baisan yum be?????? ARAICHDEE!!!!!! ACH OHINOO hychinddeg ter ADGUUS-ARAATAND yadaj 25 jil UGUH YAASAN yum??? Shyygchid,TA nariin byatshan OHIN/ACH OHINIIG hychindvel tae naere YAAH baisan bol????????????????????????????????
1650 Canadian Pharmacy Online No Script Geriforte Kamagra Oral Jelly Wirkung [url=http://cialibuy.com]Cialis[/url] Farmaci Contenenti Dapox
Kamagra With Paypal Uk http://buyciaonlinex.com/# - Cialis Acquista Viagra where to buy cialis online safely Levitra Rezeptfrei In Holland
Gel Buy Kamagra http://viacialisns.com/# - Buy Cialis Buy Amoxicillin No Prescription buy generic cialis Propecia Sale Online Uk