НИЙГЭМ

ЗХЖШ-ын орлогч даргад хурандаа Ц.Жавхланбаатарын нэрийг дэвшүүлжээ

ЗХЖШ-ын орлогч дарга нарын нэгийг чөлөөлж, оронд нь Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас гаргажээ. Үүнийг БХЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг тус яамны эх сурвалж мэдээллээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.14-т зааснаар ЗХЖШ-ын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тус штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх эрх Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид бий. Энэ эрхийнхээ дагуу эрхийнхээ дагуу Б.Жавхланбаатарыг томилуулах санал гаргасан гэх мэдээлэл БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна.

Гэвч Батлан хамгаалах салбарынхны дунд энэ томилгоог эсэргүүцэх хүн олон байгаа гэв. Ц.Жавхланбаатар нь цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан зарим шалгуурыг хангаагүй,  түүнчлэн АТГ-д нэгэн ахлагчаас 3,5 сая төгрөг авч энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэсэн ч явуулаагүй, хамтран амьдрагчаа нэг ангид сул цалинжуулж байсан хэргүүдээр шалгуулж байж ийм албан тушаалд ирэх нь ёс зүйгүй хэмээн үзэж байгаа гэв.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close