ДЭЛХИЙНийгмийн

Германы хөгжмийн сэтгүүл “The Hu” хамтлагийг онцолжээ

Европыг аялан тоглолтоо дуусгаад буй хүннү рок урсгалын “The Hu” хамтлагийг Германы альтернатив хөгжмийн сэтгүүл онцолжээ.

Долдугаар сарын 8-нд эх орондоо ирсэн тус хамтлагийнхан Европын 13 улсад, нийт 23 тоглолт зохион байгуулсны зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцсон тухай тус сэтгүүлд бичсэн байна.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид удахгүй АНУ-д хийх аялан тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Энэ тоглолт маань ирэх есдүгээр сараас эхэлнэ. Латин Америкийн орнуудаар, одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаад 12 дугаар сар хүртэл аялан тоглох байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзаа албан ёсоор нээнэ” хэмээжээ.

Тэд есдүгээр сарын 11-нээс бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт  хийхээр төлөвлөсөн байна. АНУ-д хийх аялан тоглолтын нь хуваарь гарч, тасалбар нь зарагдаж эхэлсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button