НИЙГЭМУЛС ТӨР

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор манай улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабанаг хүлээн авч уулзжээ.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж буйг тэмдэглэв. Түүнчлэн айлчлалын үр дүнд Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хатагтай А.Алисжабана, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгааг онцолж, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Монгол Улсын Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр энэ хүрээнд БОАЖ болон Эрчим хүчний уулзсанаа мөн онцлов.

Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулжээ. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдсан байна. Түүнчлэн  бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүслээ.

С.ХОНГОРЗУЛ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close