НИЙГЭМ

Б.Болор-Эрдэнэ: Бид чиг үүргийн ажлаа хийсэн, тагнаагүй

Өнөөдөр /2021.08.18/ Засгийн газраас мэдээлэл хийх үеэр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тайлбар өгсөн. Харин сэтгүүлчид түүнээс өөрийн нэр бүхий түлхүүр үгээр мэдээллийн сайдуутын мэдээнүүдийг шүүж, ангилсан тухай асуудлыг тодрууллаа.

Ингэхэд тэрбээр “Ийм судалгааг төр, хувийн хэвшлийн олон байгуулага хийлгэдэг. Бид шилэн дансны мэдээлэл дээр тухайн судалгааныхаа бүх тайланг дэлгэрэнгүй тавьсан. Харин мэдээллийн сайтууд зөвхөн миний нэр орсон хэсгийг гаргаж, тавьсан байна лээ. Сая хэлсэнчлэн, биеэр 1000, онлайнаар 1200 иргэд гомдол мэдүүлж ирдэг. Тэд вэб сайтууд, онлайн орчинд ханддаг. Үүнийг дээрх судалгааг явуулах байдлаар шийдвэрлэж болдог. Энэ бол үйлчилгээний л ажил. Үүнийг хийдэггүй хувийн хэвшил цөөхөн шүү дээ. Яг чиг үүргийн ажил. Тагнана гэсэн зүйл байхгүй” гэлээ.

Энэ талаар хөндсөн манай нийтлэлийг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-18 18:17

б�##�ай амьтан

Холбоотой мэдээ

Back to top button