Мэдээ

Уруйн үерт автсан 37 дуудлага бүртгэгджээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд энэ сарын 18-ны өдрийн 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай найман дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Иймд ажлын таван хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж нийт таван айлын найман иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, Түмэн, Жаргалант, Харзат, Баянхайрхан, Оргил багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, Алтай чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга авсан гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x