ДЭЛХИЙ

Эстони улс төрийн үйлчилгээнийхээ 99 хувийг цахимжуулжээ

Дэлхийн цахим засаглалын хөгжлийн индексийн жагсаалтад Эстони улс гуравдугаарт бичигджээ. Манай улсын хувьд төрийн албаны үйлчилгээг цахимжуулах тал дээр Эстонийн туршлагыг судлах талаар олонтой ярьдаг.

Эстони улс төрийн үйлчилгээнийхээ 99 хувийг цахимжуулсан гэдгээ илэрхийлдэг аж. Харин ингэснээрээ ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс хэмнэдэг юм байна.

Хамгийн сүүлийн үеийн онцлох цахим шинэчлэлүүдээс нь танилцуулбал, иргэний үнэмлэхийг тухайн иргэний өөрийн захиалга шаардахгүйгээр шинэчилж өгдөг систем хэрэгжиж эхэлжээ. Түүнчлэн дэлхийд анх удаа өөрийн биеэр очих шаардлагагүйгээр иргэншил хүсэх боломжтой болгох ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button