НИЙГЭМ

Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг энэ сарын 30-ныг хүртэл бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд  бүртгэжээ. Тэгвэл энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил энэ долоо хоногт эхэлсэн байна. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг Нийслэлийн боловсролын газраас мэдээлжээ. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүйг анхааруулсан аж.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт

-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

-Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Сонирхуулахад энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орно гэсэн тооцоо гарчээ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button