Нийгмийн

Хууль бусаар алт олборлогч тэсэлгээ хийх гэж байгаад амь насаа алджээ

Өчигдөр /2019.08.26/ Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багт  хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэн нүхэнд тэсэлгээ хийх гэж ороод амь насаа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус багийн “Завгийн хяр” гэдэг газар иргэн У /30 настай, эрэгтэй/ 30 метрийн гүнтэй нүхэнд тэсэлгээ хийх зорилгоор тэсрэх бодис авч ороод бодис нь тэсэрсэн гэлээ.  Энэ тухай дуудлага мэдээлэл наймдугаар сарын 26-ны өдөр Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч нэг автомашинтай очиж 06:30 цагаас эхлэн цогцсыг гаргахаар ажиллав гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button