Нийгмийн

Т.Рэнцэнбадам: Орон нутгаас шагнасан гурван сая төгрөгөө бүлгийн даргадаа бэлэглэсэн

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өчигдөр нутагтаа очсон талаар бид мэдээлсэн. Түүнийг өчигдөр нутагтаа очиход нь орон нутгийн удирдлагууд нь гурван сая төгрөгөөр шагнасан юм. Харин эл шагналаа Хил хамгаалан ангийн Бүлгийн дарга, ахлах ахлагч Н.Батжаргалд бэлэглэжээ. Тэрбээр 48 хоногийн гүйлтийн багийг нь удирдаж явсан юм.

Үүнээс гадна Хил хамгаалах ерөнхий газрын Хөнгөн атлетикийн дасгалжуулагч багш Б.Даваасүрэнд 700 мянган төгрөг, 48 хоногийн аялалд нь арын албаар ажиллаж явсан хоёр дүү болох Т.Даваахорол, Б.Отгонбаяр нарт тус тус 500 мянган төгрөг бэлэглэсэн. Үүнээс гадна өөрийн төрсөн дүү Т.Даваахоролд “Prius-20” авто машин бэлэглэсэн гэв.

Тэрбээр “Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад амжилттай маань салшгүй холбоотой хүмүүсээ урамшуулахыг хүссэн юм. Шагнаж урамшуулсан Дорноговь нутгийнхаа зөвлөлд баярлалаа” хэмээв.

Манай сайтын Т.Рэнцэнбадамтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button