Нийгмийн

Дархан чиглэлд зорчиж явсан автобус осолдож, нэг хүн амиа алдлаа

Өнгөрсөн шөнө 00:00 цагт /2019.08.28/ Улаанбаатар хотоос Дархан чиглэлд зорчиж явсан нийтийн тээврийн автобус осолдсон хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал, том оврын ачааны машин өгсөж явахдаа унтарснаас, ухарч хойно явсан автобусаа мөргөсөн юм байна.

Ослын улмаас автобус дотор зорчиж явсан 32 хүнээс нэг хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгджээ.

Осол үйлдсэн том оврын ачааны машин нь БНХАУ-д 2007 онд үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй замын хөдөлгөөнд оролцсоноос осол гарах шалтгаан нөхцөл болжээ.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button