УЛС ТӨР
УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга утсаа салгаад “алга” болжээ
Өнөөдөр /2019.08.27/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр 10:00 цагт тов зарлаад байсан. АН-ын бүлэг чуулганд оролцохгүйгээ мэдэгдсэн учир 57 гишүүнээр хурлын ирц бүрдэх учиртай. Гэвч одоог хүртэл УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй хэвээр байна.
Үүний дээр гишүүд картаа уншуулж, үг хэлэх гэсэн боловч системийн доголдол үүсэн гацаж, техникийн саатал үүслээ. Гэтэл УИХ-ын Тамгын газрын техникийн хэлтсийн дарга утсаа салгаад “алга” болжээ. Ийм учир гишүүд чуулганы хуралдааныг зориудаар гацаах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж хардаж байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.