УЛС ТӨР

МААЭШХ-гийн захирлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн зөвлөх асан М.Найданхүү томилогджээ

МААЭШХ /Мал, аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн/-гийн захирал асан Т.Батсүхэд холбогдох албаны автомашиныг өөрийн хүүдээ унуулж буй тухай бичлэг цахим орчинд түгсэн билээ. Уг үйл явдлын дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл өчигдөр /2019.08.29/ тус хүрээлэнгийн шинэ захирлаар М.Найданхүү томилогдлоо. Тэрбээр БСУШС-ын сайд Ё.Баатарбилэгийн зөвлөхөөр ажиллаж байгаад уг албан тушаалд томилогдож буй. Мөн түүний аав Б.Минжигдорж МААЭШХ-д зөвлөхийн албан тушаал хашдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор, Б.Минжиндоржийг тус хүрээлэнгийн газраас хувийн эзэмшилд авч, байшин барих гэж буй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

М.Найданхүүгийн хувьд 2002-2018 онд Норвеги улсад хөдөө, аж ахуйн чиглэлээр мэргэшин, ажиллаж байсан нэгэн. Тус улсын “Амьдралын шинжлэх ухааны их сургууль”-д эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад энэ оны эхээр БСШУС-ын сайдын зөвлөхийн албыг хашиж эхэлсэн юм байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өььөь
Өььөь

Чи одоо шал тэнжг юм нийтлэх юмаа урамгшй байна

Холбоотой мэдээ

Back to top button