Н.Төгсцогтын тулааны тов гарчээ

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээг сонгосноосоо хойш дийлдэшгүй мэт тоглон, 11 тулалдахдаа бүгдэд нь ялж, “King Tug” хэмээн алдаршаад буй. Түүгээр ч үл барам IBO холбооны дэлхийн аварга болж, монгол түмнээ баярлуулсан.
Н.Төгсцогтын дараагийн нүүдэл нь WBC холбооны аварга болох. Мэдээж тэгэхийн тулд тус холбооны өнөөгийн аварга Г.Расселыг ялах учиртай. Манай тамирчин WBC холбооны тамирчдыг чансаагаараа тэргүүлж, Г.Расселтай өрсөлдөх болзол хангасан. Гэвч америк эр Н.Төгсцогттой тулалдахаас татгалзан, зугтсаар өдий хүрсэн.
WBC холбооноос түүнийг өнгөрсөн наймдугаар сард багтаан Н.Төгсцогттой тоглохгүй бол аварга цол, бүсийг нь хураана гэж сануулсан ч тусыг эс олсон.
Энэ удаа ч мөн тэд тохиролцож чадсангүй. Н.Төгсцогт ээлжит тулаанаа аравдугаар сард хийхээр болжээ. Гэхдээ Г.Расселтай бус өөр тамирчинтай. Одоогоор яг хэнтэй өрсөлдөх нь хараахан тодорхой болоогүй байна.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
заааа Gary Russell зугтах нь ч бас хаашаа юм бэ... Мөнгөн дээрээ л тохироогүй байх. Нөгөөх нь ихэнхи мөнгийг нь авах гээд байсан биз.