Нийгмийн

Хөлбөмбөгийн талбайд амиа алдсан хүүгийн аав бэлэг тараав

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 19-нд Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга нурснаас 11 настай хүү газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнээс хойш хөлбөмбөгийн талбай дээр уйлан суугаа аавын зураг олны дунд тархаж “Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчин”-ы талаар томоохон асуулт дагуулсан.

Харин энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт, есдүгээр сарын 01-ний өдөр талийгаач хүүгийн аав 79 дүгээр сургуулийн хаалган дээр зогсож ирсэн хүүхэд бүрт “Бабулай” тарааж байгаа дүр зураг дахин нийтлэгдэж, нэгийг өгүүлэв.

Хэргийг эргэн сануулбал, хүү оройн 18:00 цагийн үед гэртээ цайгаа уучихаад тоглохоор гарсан. Гэтэл нэг цагийн дараа Түргэн тусламжийн эмч хүүгийн ар гэр рүү залгаж болсон зүйлийг дуулгажээ. Хамт тоглодог хүүхдүүдийн хэлснээр хөлбөмбөгийн талбайн хаалганаас цэцэрлэгийн насны хүүхэд зүүгдэж, хаалганы шон унахдаа хүүгийн толгойг цохисон гэх. Өмнө нь уг хаалганы нэг шон байхгүйн улмаас байнга унадаг байсан гэдэг бол биеийн тамирын багш нь талийгч хүүгийн ар гэрийнхэнд “14 хоногийн өмнө гагнасан” гэх тайлбарыг өгч байсан билээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
z
z
2019-09-02 13:03

zurag n uur hun shde socila dr yawsan hudlaa um-g unen bolgood tawihiin ene aav bambuulai ugj bga zurag ali 3 jiliin unu

Boni
Boni
2019-09-03 08:23
Reply to  z

Harin tiin

uurtai bn
uurtai bn
2019-09-02 14:54

muusain xandalt avax gj ulairsan ymnuudaa ydaj xvnii zovlongoor ingej naadxaa baichaachee. yatsarsan xvvrnvvd gexeeree iim xudlaa ym xiigeed suujiidiimbee

bolichoochee
bolichoochee
2019-09-02 20:24

bolildo ene 9r suguuli shde

Back to top button