Нийгмийн

Ид шидийн ертөнцөд хүргэгч “Зүүдний цирк” тоглолт болно

Зохиолч Эрин Моргенштернийн “Шөнийн  цирк” романаас сэдэвлэсэн уншлагын театр, циркийн үзүүлбэрийн гайхамшгийг хослуулсан  тоглолт Монголд анх удаа энэ сарын 26-ны өдрийн 19:30 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа болно. Тоглолт ганцхан удаа болох бөгөөд суудлын тоо 250 хүний дүүргэлтээр үзүүлэх юм.

Ид шидийн ертөнцөөр аялах мэт мэдрэмж төрүүлэх уг тоглолтод өгүүлэгч Н.Ялалт дэлхийн шилдэг нарны циркийн тайзнаа уригддаг А.Уранбилэг, Д.Лхагва-Очир, нарын монгол циркчин мөн илбэчин Ц.Баярсайхан нар оролцох юм.

“Зүүдний цирк” тоглолтын ард санаачлагч А.Тэргэл, ерөнхий продюсер Л.Базарсад, зөвлөх Р.Мөнхсайхан, ерөнхий найруулагч С.Туяацэцэг, гүйцэтгэх продюсерээр Ц.Цэрэндолгор нар ажиллаж байна. Ерөнхий байгуулагчаар “Бид театрт хайртай” ТББ ажиллана.

Угтах хаалганаас  эхлээд хөөсөн чихрээр үйлчилж, хүүхэлдэйн театрын уран бүтээлч, алиалагч нар өнгө өнгийн бөмбөлөг үлээж яг л хүүхэд насны галт тэрэгт суусан мэт мэдрэмж төрүүлэх аж.

Зүүдний цирк тоглолтын талаар рок мангас хэмээгдсэн “Улаанбаатар” чуулгын дарга, Соёлын тэргүүний ажилтан Р.Мөнхсайхан “Уран уншлага, цирк хоёр нэгдэж тайзан дээр урлагийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Энэ бол урлагийн инновацийг харуулсан цоо шинэ уран бүтээл. Угаасаа ч урлаг олон жанрын нэгдэл болох тусмаа сонирхол татдаг. “Зүүдний цирк” тоглолтод дэлхийн шилдэг циркэд тоглодог завгүй уран бүтээлчдийг тоглолтдоо урин тоглуулж байгаадаа баяртай байна. Цар тахлын улмаас эх орондоо байж таарч байгаа нь бидний хувьд үзэгч та бүхний хувьд ч том олз юм. Танд ганцхан удаа урлагийн гайхамшигт хослолыг үзэх боломж танд олдож байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-22 12:05

Гайх�##�тай амжилт

enerel
enerel
2021-11-22 16:34

aldaj bolomgvi bolomj bnda????

Холбоотой мэдээ

Back to top button