УЛС ТӨР

М.Батбаяр: Богд Зонхов төслийг Соёлын яамнаас оруулаагүй

Соёлын дэд сайд М.Батбаяр Богд Зонхова цогцолборын асуудлаар өнөөдөр /2021.11.24/ сэтгүүлчдэд тайлбар өглөө.

Тэрбээр “Цогцолборын талаар Соёлын дэд сайд миний бие мэдээлэл хийе. 2007 оноос Гандангийн дэнж орчид түүх шашны зориулалтаар олон ажил хийгдсэн. 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхов төслийг Соёлын яамнаас оруулаагүй. Энэ цогцолборыг барихад улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Жил бүрийн улсын төсвийг урьд жилийнх нь арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр 2021 оны Соёлын яамны төсөвт нэмж суулгаж тухайн үедээ уг цогцолборын нийт өртгийг 5.5 тэрбумаар тооцож, 2021 оны санхүүжилт нь 1.5 тэрбумаар тусгасан. Ингэснээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин, соёлын Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв эдийн засгийн тооцоо, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ асуудлыг төсөвт анхнаас нь суулгаагүй учраас 5.5 тэрбумыг тухайн үед яаж тооцсоныг бид мэдэхгүй” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-24 15:16

хэнч мэдээгүй байхад төсөвийн хөрөнгөөр бурхан баригдаад эхэлсэн байна ш дээ хошин шогийнхонд сэдэв биш үү

Зочин
Зочин
2021-11-24 15:33

Хөгийн юм ярих юм.Хувын TV-тэй соелын сайд аштг сонирхолын зөрчилтэй биш үү?

Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
2021-11-24 17:02

Би оруулсаан гээд шудрагаар гараад ирэх эрхэм байхгүй юу? харамс�##�тай бусдын ард хэдийй хүртэл нуугдах юм?Мэдээж жирийн нэг иргэн ч юм уу? бинесмен, эрхэм гишүүд хийж дийлэхгүй нь тов тодорхой асуудол.Тэгэхээр хөрөнгө мөнгө захиран зарцуулах том эрх мэдлээс гадна нилээдгүй эрх мэдлийг төвлөрүүлж гартаа атгасан эрийн л хийх ажил. Өнөөдөр сочлын чам, зонхов төв ч гэнэ үү элдэв олон нэр хаягаар өөрийнггөө д�##�даж ард нуугдаж байгаа ч эцсийн мөчид ард иргэд нэг л эрхэм дээр тулаад,тулгаж бодоод байгаа шүү? Хэдий болтол бусдыг өмнөө барьж ард нь нуугдах эрхэм бэ? ккк

Холбоотой мэдээ

Back to top button