УЛС ТӨР

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Д.Эрдэнэчимэгийг ДЭМЖИХГҮЙ, Д.Зүмбэрэллхамыг ОРУУЛЖ ИРЭХ нөхцөл байдал үүсэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцсэн. Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшсэн Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилохыг хэлэлцэв. Улмаар Д.Эрдэнэчимэгээс бусдыг нь 49 гишүүдийн олонх нь дэмжив.

Тодруулбал, Д.Эрдэнэчимэгийг томилохыг 49 гишүүнээс 28 нь дэмжсэнгүй. Ингэснээр байнгын хороонд үлдсэн нэр дэвшигч буюу Д.Зүмбэрэллхамыг дахин оруулж ирэх нөхцөл байдал үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button