УЛС ТӨР
Ерөнхий сайд Нийслэлд Чингис хааны музей байгуулах үүрэг өгөв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.28/ 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаас эхний шийдвэрүүд гарсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт Чингис хааны музей байгуулах асуудлыг ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцүүлж, батлуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгожээ.
Ингэснээр Чингис хааны музейг байгуулах шийдэл анх удаа гарч, энэ нь түүх соёл, өв уламжлалаа хойч үедээ үлдээхээс гадна жуулчдыг татах боломж нээгдэх юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилготой аж.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.