Нийгмийн

Б.Баатархүү: 1.5 настай хүүхэд модон жорлонд унаж амь насаа алдлаа

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр,

"Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд модон жорлонд унаж нас барлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 18:45 цагт ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, тус хорооны хаягт оршин суух 1.5 настай хүүхэд модон жорлонд унаж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ бол анхны тохиолдол биш. Модон жорлон болон ухсан нүхэнд хүүхэд унаж амь насаа алдах хэд хэдэн харамсалтай тохиолдол өмнө нь бүртгэгдэж байсан. Энд мөн л эцэг эхийн анхаарал сэрэмжийг ярихаас өөр аргагүй. Модон жорлонг хаалгатай байлгах, цоожтой байлгаж хүүхдийн амьдарч буй орчныг аюул эрсдэлгүй байлгах тал дээр эцэг эх, асран хамгаалагчид маш сайн анхаарах ёстой. Үүнд зөвхөн төрийн байгууллага гэлтгүй асран хамгаалагчид, ард иргэд анхаарах хэрэгтэй. Миний амьдарч буй орчинд хүүхдэд эрсдэл учруулах юу байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Ийм хэрэг гарчээ гээд уншаад өнгөрөх биш, цаашид ийм хэрэг гарахаас сэрэмжилж өөрийн амьдарч буй орчныг хүүхдэд ээлтэй байлгахад анхаарах чухал" гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button