НИЙГЭМ

Газар хөдлөлтөд тэсвэргүй 334 барилгыг ашиглахыг хоригложээ

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотын шаардлага хангахгүй байр, орон сууцын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан 1937 барилга бий. Үүний 1413 нь орон сууц, 524 нь орон сууц, төрийн өмчийн болон олон нийтийн байгууламж. Тэдгээрээс улсын байцаагчийн дүгнэлтээр 234 орон сууцыг ашиглахыг хоригложээ.

Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргасан. Газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд эрсдэлтэй 354 орон сууцны барилга  бий. Тэдгээрээс Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-г нь ашиглахыг хориглосон. Харин 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Барилгын ашиглалтыг хориглосон 234 орон сууц:

  • Хан-уул дүүрэгт 42
  • Баянгол дүүрэг 52
  • Баянзүрх дүүрэгт 50
  • Сонгинохайрхан дүүрэгч 32
  • Сүхбаатар дүүрэгт 25
  • Чингэлтэй дүүрэгт 14
  • Налайх дүүрэгт 21 бий.

Б.ДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button