НИЙГЭМ

"Элийрэгч" Ц.Уянга: Оройн 22 цагт "Танай цонх гэрэлтэй байна. Гарч ирж байцаалт өг" гэсэн

Хэд хэдэн иргэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад айлчлал хийхтэй холбоотойгоор өөрийн үзэл бодлыг цахим орчинд илэрхийлснийхээ хариуд цагдаа, тагнуулын байгууллагад байцаагдсан тухай мэдээлэл цацагдаад буй. Тэдний нэг бол Твиттер орчинд "Элийрэгч” нэрээр танигдсан Ц.Уянга.

Тэрбээр, "Путин мандтугай, Орос ахыгаа дагаад автономит болсон ч яахав” хэмээн жиргэсэн юм. Үүнтэй нь холбогдуулж түүнийг ТЕГ-с шалгасан гэх. Харин энэ талаар иргэн Ц.Уянга Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа:

"Энэ сарын 2-ны өдөр манай байрны гадаа дэд хурандаа н.Чинбат, ахмад н.Ганзориг нар ирсэн. Оройн 22 цаг өнгөрч байхад болсон явдал шүү дээ. "ТЕГ-с гаргасан гомдлын дагуу явж байна. Танай цонх гэрэлтэй байна. Гарч ирээд байцаалт өг” гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед би нохойгоо салхилуулахаар гараад явсан байсан. "Хойшлуулшгүй асуудал байгаа бол хуулийнхаа зүйл заалтыг тайлбарлаад шаардлага хүргүүл. Та нар ажлын цаг дууссан хойно шөнө хүн дуудах ёсгүй” гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Мөн, "Путины айлчлалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичсэн байна гэж хэлсэн. Энэ миний чөлөөт үзэл бодол. Ёгтолсон ч байж болно. Шүүмжилсэн ч байж болно. Юугаараа үндэсний аюулгүй байдалд харшлаад байгааг нь ойлгохгүй байна. Ер нь би Путиныг шүтсэн ч байж болно” гэжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хятадын Элий
Хятадын Элий

Аль улсын захилгаар Монгол төрөөр оролдоод ухуулга, сурталчилгаа хорон санаа атаа жөтөө Явуурга үйлдээд ! Гадаадын тагнуулч нөхөртэй!Ямар зүйл анги байдгын Шийтгэл Ноогдуул! Гадаадын иргэншилтэй ,Гадаадын Харьяат Биздээ

Холбоотой мэдээ

Back to top button