УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй 6 компанийг Прокурорт өглөө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр,

Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субьект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй байдлыг төрд хохирол учруулж байгаа гэж үзэж байгаа. Иймд Прокурорын байгууллагад нэр бүхий зургаан компанийг монгол төрд хохирол учруулж байна гэж үзэн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэдэг үндэслэлээр хандаж байна. Үүнд:

"Эрэл” ХЗ,

"Хөтөл” ХК,

"ТОСК” ТӨХК,

"Монгол драй милк”,

“Кью Эс Си” ХХК

"Капитал банк” гэсэн хамгийн их дүнтэй зээл авсан зургаан компанийг прокурорын байгууллагад өгч байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button