СПОРТ
ШҮҮХ: Э.Оюунболдын нэхэмжлэлийн үндэслэлийг нэмж тодруулах шаардлагатай
Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарласан билээ. Гэвч Э.Оюунболд үүнийг эрс няцаан, шээс нь солигдсон гэж мэдэгдэн, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн.
Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т заасны дагуу өнөөдөр тодорхой болох учиртай байв.
Тэгвэл Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс нэмж тодруулах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал Захиргааны хэргийн шүүхээс түүний нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргажээ.
Б.ДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.