ХУУЛЬ

Г.Батбаяр: “Нас барсных нь дараа цонхоор шидсэн нь илэрсэн” гэдэг худал

Дөрөвдүгээр сарын 09-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны 13 давхраас найз охиноо түлхэж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан. Уг хэрэгт буруутгагдан сэжигтнээр шалгагдаж буй О.Боргил өнгөрсөн долоодугаар сард мөрдөн байцаагчийн саналаар батлан даалтад гарсан байдаг.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэргийн мөрдөн байцаалтын шатанд талийгаач Ц-г нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээллүүд гарах болсон.

Үүнтэй холбогдуулан хохирогчийн талын өмгөөлөгч Г.Батбаяраас үнэн эсэхийг магадлахад “Нас барсных нь дараа шидсэн эсэх нь шүүх хуралдааны дараа тодорхой болно. Хэвлэлүүдээр яваад байгаа шиг тогтоогдсон юм үгүй. Амиа алдахаас өмнө хохирогч маш их хэмжээний гэмтэл авсан нь тогтоогдсон ч түүнээс болж амь насаа алдсан эсэхийг тогтоогоогүй. Бидний хувьд шүүх шидээгүй байхад тэгж ярьж болохгүй. Гэр бүлийнхнийх нь зүгээс мэдээж хардлагаа илэрхийлж байгаа. О.Боргилыг Эрүүгийн хуулийн 11.2.8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар бусдын амь насыг санаатай хөнөөсөн гэдэг зүйл ангиар зүйлчилж шалгаж эхэлсэн. Энэ нь 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь хорих хуулийн санкцтай” гэлээ.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close