Нийгмийн

Ж.Тогтохбаяр: Зураг төслөөс гажсан нэг ч алдаа байхгүй

Монголын анхны гүүрэн зам муруй баригдаж байгаа эсэх олны анхаарлыг ихэд татаж байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас тодруулахад “Гүүрэн замын бүтээн байгуулалтын ажилд 5-6 байгууллага 24 цагийн турш хяналт тавьж байгаа. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 77 хувьтай байна. Бүрэн барьж дуусаагүй тул муруй баригдаж буй мэт харагдсаныг үгүйсгэх аргагүй. Үүнийг наанатай, цаанатай ойлгох хэрэгтэй.

Зураг төслөөс гажсан нэг ч алдаа байхгүй. Замын ачааллыг багасгах, иргэдийн хүсэлтээр үндсэн гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээнэ. Уг нь стандартын дагуу А, В, С рампыг бүрэн барьсны дараа буюу арваннэгдүгээр сард нээх учиртай. Тэгвэл гүүрийг барьж буй ажилчдад л амар, хүндрэл багатай. Стандарт нь ч тийм. Замын хөдөлгөөний хажуугаар бүтээн байгуулалтын ажил явуулах хүндрэлтэй.

Иргэдээ хэд хоногийн өмнө ч болтугай түгжрэл багатай зорчиг гэсэндээ нээхээр төлөвлөсөн байгаа юм шүү. Үндсэн гүүрээр одоохондоо зөвхөн автомашин зорчино. Явган хүний замыг барьсны дараа л иргэд явах боломжтой. Гүүрэн замыг ирэх жилийн долдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнээс өмнө хэсэгчлэн ашиглалтад оруулна. Гүүрэн замыг нээснээр Энхтайвны гүүрний замын ачлаалал 50 хувь багасгах тооцоо бий " гэлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button