ОРОН НУТАГХУУЛЬ

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай таалал төгсжээ

Өчигдөр орой /2019.09.07/ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын улмаас “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амь насаа алдсан гэх харамсалтай мэдээ байна. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач зам дээр явж байсан хоёр тэмээ мөргөснөөс ийн осолдсон байх магадлалтай гэв.

А.Мөнгөншагай нь “30 хүрсэн бүсгүй”, “Ээждээ ир”, “Андгайт нутаг” зэрэг олон уран бүтээлүүдээрээ үзэгч түмэндээ хүндлэгдэж, Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл болж явсан уран бүтээлч юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тээврийн цагдаагийн албаны дуудлага мэдээллийн төвд өчигдөр /2019.09.07/ зам тээврийн ослоор гурван ч иргэн амь насаа алдсан гэх мэдээлэл ирсэн байна. Үүний хоёр нь орон нутагт мотоциклын ослоос амь эрсэдсэн гэлээ. Иймд иргэдийг орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байж гарах, хурд хэтрүүлэхгүй байх, ядарсан нойрмоглосон үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.

Т.САНТ   

Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Хайран сайнхан залуу, хайран дуучин минь…..маш их харамсаж байна. Ум ма ни бад ми хум…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close