“Даншиг наадам – Хүрээ цам 2019” Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Уламжлал ёсоор тав дахь жилдээ болох уг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-нд/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс гаргасан. Харин наадмын тов хойшлогдож есдүгээр сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Өмнө нь Хүй долоон худагт болж байсан бөгөөд энэ жил наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулах юм. Энэхүү Монголын шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхдог гэдгээрээ онцлогтой.
Энэ жил “Батцагаан” Цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн салбар наадмыг зохион байгуулж буй. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх, монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээж байна. Мөн энэ үеэр 256 бөхийн барилдаан болно.
Т. САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.