УЛС ТӨР

Ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга асуух тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг,  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль 17.1, 17.4, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2, 7.7.5, 8.3, 18.18, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зэрэг хуулийн үндэслэн 2019 оны аравдугаар сард улс орон даяар зохион байгуулах, санал авах ажиллагааг явуулна гэж тогтоолын төсөлд тусгажээ.  Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад 29 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан төсөв гарсан тухай хуралдаанаар хэллээ.

Зардлын хэмжээг СЕХ-ны саналыг үндэслэн, УИХ батална. СЕХ-ноос 14.5 тэрбум төгрөгийн санал оруулсан ч дээр нь цагдаа, УБЕГ-ын, бүх шатны Захиргааны байгууллагын зардлыг оруулснаар 29 тэрбум төгрөг болж байгаа аж.

Уг зардлын хэмжээг багасгах, хоёрхон хариулттай асуулгыг гараар тоолох боломж бий эсэхийг байнгын хорооны гишүүд хэлэлцэж байна.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button