Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан саналуудаа буцаан татлаа

Дөнгөж сая УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулсан саналуудаа татаж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийсэн.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцаан татахаар болсноо мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай албан хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэх аж.
Уг мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дуулгахдаа “Ард нийтийн санал асуулгын тухай тогтоолын төсөл хэлэлцэж байгаа дээр Ерөнхийлөгч нэмж нэг асуултаар асуулт асуухаар УИХ-д өргөн барьж байна. 30 тэрбум төгрөг зарцуулж, гурван асуулт асуух боломжтой. УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Харин үүн дээр нэмж, Ерөнхийлөгч “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг УИХ-д оруулж байна. Мөн Ерөнхийлөгч өөрийн саналуудаа буцаан татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.