УЛС ТӨР

А.Адъяасүрэн: Төрд 40 жил шударгаар ажиллаад 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн, Ц.Туваан нар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Бид “Тэтгэврийн доод индексжүүлэх хууль”-ийн төслийг өргөн барьж байна. Өнгөрсөн онд инфляц нийслэлийн хэмжээнд 14.8 хувиар өссөн. Засгийн газар буруу ажилласаны гор. Шударгаар нийгмийн даатгал төлсөн хүмүүс тэтгэвэр тэтгэмжээ зөв авч чадахгүй байна. 2018 онд хонины мах 5210 төгрөг байсан бол 2022 онд 10150 болж 98 хувиар өссөн байна. Гэтэл тэтгэвэр аравхан хувиар өссөн байна. Миний болон гишүүдийн өргөн барьсан. Тиймээс энэ хуулийг хаврын чуулганаар оруулж, хэлэлцүүлэх санал өгсөн.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Өндөр насны тэтгэвэр гэдэг бол төрдөө шударгаар 30-40 жил ажиллаад, ажиллаж хөдөлмөрлөх хугацаандаа нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөөд түүнийгээ төрөөс буцааж авч байгаа хэлбэр. Насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэврийн орлогыг төр хамгаалах үүрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн насны 23 хүн байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнэхээр ахмадууд туйлдаж байна. Засгийн газар болон төрөөс ахмадуудад анхаарал хандуулахгүй байгаа болохоор бид энэ хуулийн төслийг өргөн барьж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard
2022-01-18 12:07

Oo neeree unen teneg tor zasag yumaa.shiidej ogoochee.ochnoon harj bn shdee.ajilaa hiigeechee.ter zandan shatar. Chini sogtuu suuj bdagiin bol yaaj toriin ajil yachiin .Z##laachee.Novshnuud yumaA neree

Зочин
Зочин
2022-01-18 13:09

Гишүүн ээ
Тэтгэвэр өол үнэнч шударга ажилласан шагн�##� биш ниымиын даатг�##�ын бууаан олголт юм шүү

Буриад зон
Буриад зон
2022-01-18 17:53

40 жил ажиллсан байж бно Ц�##�ин нь бага байж дээ

Холбоотой мэдээ

Back to top button