УЛС ТӨР

Б.Энхбаяр: Орон сууц өмчлөгч иргэд агаар дээр байр өмчилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын таван гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн нарын таван гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд орон сууц өмчлөгч иргэн өөрийн өмчлөлийн орон сууцны дорх газрыг хувь ногдуулж эзэмших ёстой гэсэн асуудлыг зохицуулах юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7744 орон сууцыг 335 мянган иргэн өмчилж байна. Орон сууц өмчлөгч иргэд орон сууцныхаа дорх газартай холбоотой эрхийн бүртгэлгүй, өөрөөр хэлбэл агаар дээр байр өмчилж байна. Тиймээс энэ хуулийн төсөлд орон сууцныхаа дорх газрыг тухайн орон сууц өмчлөгчдөд хувь ногдуулж эзэмшүүлэх асуудлыг зохицуулна. Улсын хэмжэнд 518 СӨХ орон сууцны дорх газрыг эзэмшиж байна. СӨХ орон сууцны газар эзэмших нь хууль зүйн хувьд зөрчилтэй. СӨХ-д орон сууцны дорх газрыг эзэмшүүлсэн нэг ч улс алга гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-01-18 18:05

Хөөрхий Бат үүл энийг л яриад байсан МАНынхан одоо л ойлгож баыгаа муу даа

С.Баатар
С.Баатар
2022-01-18 18:55

энхбаяраа маш сайн байна. Газрын хуульд өөрчлөх бас нэг чух�##� за�##�т бий шүү. Наад нийслэлийн засаг дарга гэх нөхөр чинь газар эзэмших эрхийг 15 жил ч биш 2 жилээр өгч байна. Газар эзэмших гэрчилгээнд 15 жил гэсэн мөртлөө газөр эзэмшүүлэх гэрээн дээрээ 2 жил гэж бичихээд 2 жил болоогүй байхад нь хүчингүй болгочихдог. Одоо олон хүн хохироод одоо шүүхдээд явж байна.

С.Баатар
С.Баатар
2022-01-18 18:59

Энхбаяр гишүүнээ наад нийслэлийн газрын �##�баны даргыг орон сууц барих зориул�##�таар олгосон газруудын эзэмшүүлэх гэрээг аваад ир гээ. Тэгээд тэр гэрээн дээр эзэмших хугацаа 2 жил гээд байж байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button