Нийгмийн

МХЕГ-ын дарга Т.Гантулгыг ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржоор солино

БОАЖ-ын яамныхнаар эхэлсэн улстөрийн болон төрийн захиргааны албан тушаалын халаа, сэлгээ үргэлжилж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр оройн /2022.01.18/ хуралдаанаараа улстөрийн томилгооны асуудал хэлэлцэж БОАЖ-ийн дэд сайдаар Г.Түвдэндоржийг, Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар С.Наранцогтыг томилохыг тус тус дэмжсэн тухай бид мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийх чигтэй байна.

Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны ТНБД-аар ажиллаж буй Б.Баасандоржийг томилох аж. Улмаар Б.Баасандоржийн албан суудалд Хууль зүй, дотоод хэргийн яамны дотроос нь буюу Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилохоор тохирчээ.

Т.Гантулгын хувьд: 2020 оны долдугаар сарын 09-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдон ажилласан. Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал, МАН-ын даргын зөвлөх, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны ТНБД, ХХААХҮЯ-ны ТНБД, МАН-ын Нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.

Б.Баасандоржийн хувьд: 2020 оны долдугаар сарын 22-нд ХЗДХ-ийн ТНБД-ын үүрэгт ажлыг хүлээн авч томилоглож байсан. Тэрбээр төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 08:32

Маш зөв шийдвэр бна

Зочин
Зочин
2022-01-19 08:32

Зөв

Зочин
Зочин
2022-01-19 08:33

Гантулгыг х�##� муу авлигачин

Зочин
Зочин
2022-01-19 08:42

Баасандорж мхег дарга болох юм уу

Зочин
Зочин
2022-01-19 08:42

Дахиад баахан х�##�аа сэлгээ

Зочин
Зочин
2022-01-19 08:54

Ingej soligdood utaa ni alga boloh geseer baital uvul duusna

Зочин
Зочин
2022-01-19 08:59

Ed nar suudal naimaaltsaj duusahguma

Зочин
Зочин
2022-01-19 09:04

Дэд сайд байхад тнбд ын орон тоог хас. Ц�##�ин авагчид хэт олон байхад хүүхдийн мөнгө танана гээд байхын. Ийм илүү орон тоогоо хасч танаач МАНынхаан

Зочин
Зочин
2022-01-19 09:26

Занданшатар Гантулгыг тавих гээд зүтгүүлээд байсан. Ид шидийг н үзэв үү

Зочин
Зочин
2022-01-19 09:52

За арай арай

Зочин
Зочин
2022-01-19 09:59

Маш зөв

Зочин
Зочин
2022-01-19 10:00

Гантулга Мэргэжлийн хян�##�тыг самарч шавар ш�##�баагт хутгасаан

Зочин
Зочин
2022-01-19 11:53

Гантулга новш ичдэгүй юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button