УЛС ТӨР

Ерөнхий сайд зөвлөхийнхөө ааваас татгалзаж, БОАЖЯ-ны ТНБД-аар А.Энхбатыг биш Э.Баттулгыг ТОМИЛНО

Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилно гэх мэдээлэл гараад байсан.

А.Энхбат нь Ерөнхий сайдын Ахлах зөвлөхөөр ажилладаг Э.Болормаагийн аав бөгөөд тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажилладаг.  Тэрбээр 1991 оноос Байгаль орчны яаманд мэргэжилтнээр ажилд орсноос хойш 20 гаруй жил яамандаа ажилласан нэгэн аж.

Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхийнхөө аавыг ТНБД-аар томилбол эрх ашгийн зөрчил үүснэ гэж үзэн түдгэлзүүлж, өөр нэр оруулж ирэх чиглэл өгсөн аж. Тэрбээр “аав, охин хоёрын аль нэгтэй нь хамтран ажиллая” гэх агуулгаар өөрчлөх шийдвэр гаргасан байна.  

Ийн А.Энхбатын нэр түдгэлзсэн тул БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг томилохоор яригдаж эхлээд буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 16:36

Шийдвэр гаргах эрхгүй зөвлөхийн аав ТН болоход эрх ашгийн зөрчил үүсэж байгаа юм бол Засгийн газрын гол шийдвэрийн төсөл хийдэг хэрэг эрхлэхийн дарга аав Нямдорж, Гадаад яамны ТНБД хүү 2-той Ерөнхий сайд эрх ашгийн зөрчилгүй гэх үү?

Irgen.
Irgen.
2022-01-19 17:18

ENXBAT zurchigdunu..busad erx ndxrltend bol erx ashig ni zurchigduhgui

Irgen.
Irgen.
2022-01-19 17:20

Dabli standart turiin alband iingej uilchilne..

Зочин
Зочин
2022-01-25 11:49

БОАЖЯ -п ажлаа хамгийн сайн мэддэг, өндрө боловсролтой энэ хүн маш олон жил ажилласан. Чаддаг юм бол. энэ хүнээс илүү мэдлэгтэй, мэргэшсэн хүнийг тэр яамнаас олооч ээ. Үе үеийн сайд нарын гарын авлага, нэргүй зөвлөх , хөдөө гадаа явах, бүх тайлан матери�##� боловсруулдаг нүн бол Энхыат. Энэ хүн хүүхдүүдээ өндөр боловсрол эзэмшүүлсэн байна. Ягааад төрд хоёрулаа ажиллаж болохгүй гэж. Ёстой нэг б�##�айрайрч байна даа Оюун Эрдэнэ Та. Та хэвлэлийн магнаг казиночин Батцэцэг, зочид буудлын эрхлэгч Номин нараа хурдан �######�уул л даа

Холбоотой мэдээ

Back to top button