УЛС ТӨР

“Э.Бат-Үүлд ял оноосон тогтоол одоо болтол ирээгүй”

Өнөөдөр /2022.01.20/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон эсэх талаар мэдээлэл өгье. АН-ын зүгээс ажлын хэсэг байгуулсан. АН-ын нэр угшилтай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэмт хэрэгт холбогдсон байвал өмөөрөхгүй, харин ч шалгуулна. Хонгил гэж нэрлэдэг. Үзэл санааны хоригдол болгодог, үзэл санаа нь эрх баригчдад таалагддаггүй хүмүүсийг хавчин гадуурхах, айлган сүрдүүлэх, гэмт хэрэгтэн мэт ойлголт өгдөг, шууд ял өгдөг асуудал байсаар байна. Эхэндээ Э.Бат-Үүл даргын асуудалд бид тайван хандаж байсан. Манай АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаар дамжуулж Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан тоот хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол одоо хүртэл ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Өнөөдрийг хүртэл урьдчилан хориход хорьж байна гэлээ. 

Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэ: Э.Бат-Үүл оноосон ял оноосон анхан шатны шүүхээс гаргасан тогтоол одоо болтол ирээгүй. Хуульдаа 14 хоногийн дотор гарах ёстой. Шүүхийн тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Нэгдүгээрт, гэм буруугийн асуудал, хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа. Шүүхийн тогтоолоос Э.Бат-Үүлд оноосон ялыг ямар нотлох баримтаар тогтоосныг тодорхой болох ёстой. Харамсалтай нь энэ тогтоол одоо болтол гарахгүй урьдчилан хорих ангид Э.Бат-Үүлийг саатуулсаар байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button