УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын яллах дүгнэлтийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахдаа төрийн өмчийг луйвардсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр мэдээллийн дараа албан ёсоор хэвлэлд хандаж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.
Мөрдөн шалгалтын хүрээнд тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан аж.
Яллах дүгнэлтийг зүйлчилбэл,
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гэвч Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Ж.Ариунаа 2019.07.03-ны өдөр яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгосон байна. Ингэснээр Д.Эрдэнэбат гишүүн дээрх албан тушаалтнуудаас ганцаар яллах дүгнэлт үйлдүүлээгүй хоцорч байгаа аж.
Ж.МЯДАГБАДАМ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аргагүй шүү дээ. Ганцаараа одоо албан тушаалтай / гишүү болохоор долигонох хэрэгтэй / үлдээд байгаа нь юм чинь
Ариунаа гэж хэн бэ ? МАНАН гүйцэтгэгч !