Нийгмийн

Цар тахлын үеэр хандив, тусламж үзүүлсэн ААН-үүдэд талархал илэрхийллээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, бүх нийтийн хөл хорионд шилжсэн цаг үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг санаачлан, зохион байгуулж байсан. Тус аяны хүрээнд цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүд болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай туслалцааг үзүүлсэн юм.

Тухайн үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, төрийн бодлого шийдвэрийг дэмжин, богино хугацаанд хандив, тусламж хүргэн ажилласан 42 аж ахуй нэгж, байгууллагын төлөөллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүлээн авч, талархал илэрхийллээ. Тус аж ахуй нэгжүүд нь “Ковид 19” цар тахлын үеэр нийслэлийн 50 мянган иргэнд бүх төрлийн ариутгалын бодис, сайжруулсан шахмал түлш, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламжийг хандивласан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button