Нийгмийн

Ховдын автобуснаас хууль бусаар агнасан байж болзошгүй 50 ширхэг заарт харх илрүүлжээ

Ховд аймгийн цагдаагийн байгууллага андатор (заарт харх) агнаж, тээвэрлэж явсан автобусыг саатуулан шалгажээ.

Тодруулбал, өчигдөр /2022.01.21/ 13.30 минутын үед 6575 ХОУ дугаартай автобусыг зогсоон шалгахад хууль бусаар агнасан байж болзошгүй 50 ширхэг заарт харх илэрсэн байна. Тэдгээрийг Хар-Ус нуурнаас агнасан гэдгийг цагдаагийн алба хаагч мэдэгдэв.

Ташрамд дуулгахад, заарт хархыг 1967 онд Хар-Ус нуурт нутагшуулсан бөгөөд өдгөө тоо толгой нь нэмэгджээ. Өсч үржихийн хэрээр тухайн орчиндоо багагүй хор хөнөөл учруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг тул жил бүр тодорхой тоогоор агнах зөвшөөрөл олгодог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button