Нийгмийн
МУГТ Н.Төгсцогт “цөлийн шуурга” хочит Сакариа Лукастай МАРГААШ тулалдана

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, "цөлийн шуурга” хочит Сакариа Лукастай маргааш /2022.01.23/ тулалдана. Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino” цогцолборт болох тулааныг 09:45 цагаас NTV телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.
Сакариа Лукас 25 ялж, НЭГ ялагдсан бол Н.Төгсцогт 12 ялж ХОЁР ялагдсан юм.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.