Нийгмийн
PUBG Mobile: Монголын баг аравдугаар байр руу ухарлаа

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021”-ийн финалын тоглолт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 16 баг ЗУРГААН сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport” баг оролцож буй юм.
Тэд өчигдөр орой буюу /2022.01.22/ хоёр дахь өдрийн нийт 12 тоглолтын дараагаар 77 оноотойгоор аравдугаар байрт бичигдлээ.
PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports баг гуравдугаар байрыг эзэлж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.