Нийгмийн

“Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сарын 16-нд болно

Дэлхийн 130 орны сайхан бүсгүйчүүд оролцож байгаа 70 дахь удаагийн "Дэлхийн Мисс” тэмцээний финалын шат коронавируст халдвартай холбоотойгоор хойшлогдоод байсан билээ.

Тэгвэл тэмцээн зохион байгуулагчдын зүгээс финалын тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 16-ны өдөр Пуэрто Рикогийн Сан Хуан хотын "José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов гаргажээ. 

А.Бөртэ-Үжин өнөөдөр /2021.01.23/ өөрийн цахим хуудаснаа “Дэлхийн Мисс тэмцээний финал гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Цар тахлын улмаас зөвхөн шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд финалын шалгаруулалтдаа эргэн очих бөгөөд бусад орны гол бүсгүйчүүдийг цахимаар танилцуулах боллоо” гэжээ.

Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тэрбээр "Авьяаслаг мисс”-ээр шалгараад байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button