Х.Энхбат: Ардчилсан хувьсгалын тэгш ойг тохиолдуулан өршөөлийн хууль батлах ёстой

Монголын шоронд хоригдож буй хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр Х.Энхбат 1987 онд Монголын шоронд нууцаар хэвлэгдсэн “Хүмүүжүүлэгч” сонины нэгэн дугаарыг үзүүлснээ “1987 онд Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Октябрын 70 жилийн ойд тохиолдуулан өршөөл үзүүлэх хууль баталсан тухай энэ сонинд нийтлэгдсэн. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ хуулийн үр шимийг хүртэж явсан хүн. Харь улсын ойг эх орондоо тэмдэглээд, өршөөлийн хууль баталсан шүү дээ, монголчууд.
Ер нь Монгол Улс тэгш ойд зориулж өршөөлийн хууль баталсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд өршөөлийн хуулийг таван удаа батлахад 7000 гаруй хүн суллагдсан байдаг. Тэдний 6400 нь алдаагаа давтаагүй, ухаажсан. Тиймээс Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан өршөөлийн хууль батлах ёстой. Тэгэх эрх нь УИХ, Ерөнхийлөгчид бий. Бид энэ талаар Ерөнхийлөгчид, АН-ын дарга С.Эрдэнэд хүсэлт гаргана. Монголын шоронд 7000 гаруй хоригдол байдаг.
Тэдэнд өршөөл үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгснээр маш олон гэр бүл элэг бүтэн амьдарч, олон залуус алдаагаа дахин давтахгүйн төлөө хичээнэ” гэв.
Б.БУЯНДАЛАЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу гэнэ бэ? шоронгийн хэдэд өршөөл үзүүлээд нэмэргүй. харин иргэдийн зээлийг хөнгөлж өршөөл үзүүлээ
Ардчилсан ерөнхийлөгч зарлиг гаргаж яагаад болохгүй гэж.
Huuhed alah hun zodoh ohidiig huchindeh har tamhi hulgai bugd shorongoos garsan humuusees uudeltei orson l bol orson hereg hiisen l bol hiisen uhaajihgui arhichin tamhichin yumnuud l baigaa
Gemt hereg hiisen humuusiig harin buur gargaj bolohgui bolgoh heregtei
Ailiin ohing huchindeh hun alah huuhed alah zodoh daramtlasan hulgaich arhichin tamhichidiig gargaj bolohguiee ulam.harin tsaaziin huuliiig batlah heregtei
luiwarchin huchingiin hereg hunii amind sanaatai hursen zerleg humuusiig l yuin ghs bish aldsan onoson humuus zondoo bgaa shvvdee hairtai dotnii hun chin tiim baidald orson bol hen ch gsn orshool guij zalbirah bsn ???? uhaarsan hun bolgonii omnoos eleg buten jargaltai baigaasai gj chin setgeleese husej bn????