СПОРТ
Улсын начин Ж.Оргилболдыг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Монголын хамгийн өндөр бөхчүүдийн нэг, улсын начин Ж.Оргилболдыг “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Булган аймгийн Баян-Агт сумын харьяат тэрбээр самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай.

“Аваргын зулзага” хочтой, 215 см өндөр тэрбээр 1997 оны улсын наадмын тавын даваанд З.Дүвчин заанаар тав давж, улсын начин цол хүртсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.