ҮЙЛ ЯВДАЛ:ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт Туушин зочид буудалд Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд семинар болно.
09:00 цагт МУИС-ийн Номын санд Хотын хөгжлийн форум-2019 олон улсын бага хурал зохион байгуулна.
09:00 цагт Blue sky зочид буудалд Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт эхэлнэ. Утас: 99849000
10:00 цагт Хангарди ордонд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана. Тус хурлаар нийт 15 асуудал хэлэлцэнэ. Утас: 70119921, 80020878
11:00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 70001286
11:00 цагт Монголбанкинд тус банкнаас хэрэгжүүлж буй "Үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр"-ийн хэрэгжилт болон цаг үеийн зарим асуудлаар мэдээлнэ. Утас: 80117121
11:00 цагт МУИС-ийн номын санд Оросын цэргийн архивын ажилтан түүхч архивч Трифонов Халхын голын түүхийг тодруулахуй лекц уншина.
11:00 цагт ЦССҮТ-д Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл сэдэвт олон улсын сургалт семинар болно.
11:00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски судалгааны урьдчилсан дүгнэлтээ танилцуулна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.