ДЭЛХИЙ

Доналд Трамп Жон Болтоныг ажлаас нь чөлөөлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг ажлаас нь халсан талаар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Ирэх долоо хоногт Жон Болтоны оронд ажиллах шинэ зөвлөхийн нэрийг зарлах аж.

Бидний мэдэхчлэн, Жонн Болтон 2018 оны дөрөвдүгээр сараас Аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашсан. Өнгөрсөн долоодугаар сард Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан билээ. Тэрбээр энэ сард Минск, Киевт айлчилж, Беларусь, Украины ерөнхийлөгчидтэй уулзсан.

АНУ-ын хэвлэлүүд Жон Болтоны эдгээр айлчлалуудыг амжилтгүй, цагаа олоогүй олоогүй гэхчлэн дүгнэн бичсэн байдаг.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button