Нийгмийн
Хамгаалалтын ажилтан "Машинаа холдуулсангүй" гэж буу тулган сүрдүүлжээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.
Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.
Г.ҮҮЛТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөө гар нь далчигнаад хутга барьж дайрсан гэсээн
нөгөө гар нь далчигнаад хутга барьж дайрсан гэсээн
ih khar suld ug nn ih sain gazarda