НИЙГЭМ

Түрээсийн сурах бичгүүд ХЭВЛЭЛТЭЭС ГАРААГҮЙ байна

Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээг сайжруулах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард гаргасан.

Үүнд БСШУС-ын сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг батлаад буй. Гэтэл энэ хичээлийн жил ашиглагдах түрээсийн сурах бичгүүд одоог хүртэл хэвлэлтээс гарч, бэлэн болоогүй байгаа юм.

Уг асуудлаа БСШУС-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням, "Шалгалтаар сонгон шалгаруулалт шударга явагдсан эсэх эцсийн шийдвэрийг гаргана. Шалгалтын ажил дуусаж, зөвшөөрөл ирсэн даруйд сурах бичгийг хэвлэж нийлүүлнэ. Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэх бөгөөд сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернет болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой. Дунд болон ахлах ангийн хүүхдүүд жилд 16-17 сурах бичиг хэрэглэж, 50-60 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин номоо түрээсэлж, ашиглалтын хураамж төлснөөр тухайн авч байгаа үнээсээ 2.5-3 дахин бага төлбөр төлнө” гэсэн тайлбар өгчээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button